“Хонгор нутгийн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн боллоо
2015-12-22 УБ ХОТ ДАХ БАЯНХОНГОР АЙМАГ
Алтаншагай Ган-Эрдэнэ 288

“Хонгор нутгийн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн боллоо

Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулсан өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 22 ны өдөр шинэ драгон ресторанд амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд урилгаар Баянхонгор аймгийн засаг дарга Д. Жаргалсайхан, ЗДТГ, УИХ-ын гишүүн Ганбат, Баянхонгор аймгийн засаг дарга асан Зоригтбаатар, Байдраг, Энхтайван, ХБХ-ын Дарга Батбаяр, Баянхонгор аймгийн ХДТ-ын хамт олон, Идэрмөнх гэх мэтчилэн олон олон улс төр, соёл урлаг, бизнесийн хүндтэй зочид оролцлоо. Уг үйл ажиллагаанд 500 гаруй эрхэм зочид төлөөлөгчид оролцон нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрөөлөө. Өнгөрч буй 2015 оны шилдэгүүдийгээ тодруулж, урлаг соёлын олон олон сюрприз задарсан гайхалтай сайхан өдөр болсон юм. Хонгор нутгийн үдэш цэнгүүнийг дэмжэн хамтран зохион байгуулсан Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хамт олон болон, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Шинэ техникийн зах төслийн удирдагч Д.Байдраг, “Хөх бүрдийн эх” ХХК -ын захирал Н. Энхтайван болон бусад хамтран ажилласан бүх хүмүүстээ Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос баярласан талархсанаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..