"ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР"-ын оны онцлох эрхэм  "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа ахынхаадаа зочиллоо.
2016-01-10 УБ ХОТ ДАХ БАЯНХОНГОР АЙМАГ
Алтаншагай Ган-Эрдэнэ 252

"ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР"-ын оны онцлох эрхэм "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа ахынхаадаа зочиллоо.

Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн залуучуудын холбооны гишүүд маань 2016-01-10 ны өдөр "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа ахынхаа "ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР"-ын оны онцлох эрхэм шагналыг гэрт нь очиж гардуулан өгсөн юм. Мөн бид Г.Загдаа ахынхаа гэр бүлийхэнтэй танилцаж, хайрт эхнэрийх нь гарын банштай цайгаар дайлуулж, хийж буй үйл хэрэгтэй нь танилцан цаашдын зорилго зорилтын талаар олон олон зүйлийг ярилцлаа. Г.Загдаа таны нийгэмд хийж буй үйл хэрэг олон хүнд амьдрал бэлэглэсэн, ухаарал төрүүлсэн энэ нийгмийн сайн сайхны төлөө өөрийн амь биеэ үл хайхран зүтгэж байгаа нь залуучууд бидэнд урам өгсөн юм. Тиймээ өнөөдөр 130 гаруй хүнийг өөрийн хүч хөдлмөрөөрөө тэжээж, сайн сайхан амьдрахад нь тусалж өөрийн гэр орондоо амьдруулах хүн тун цөөхөн. Бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй байхаа. Энэ 130 гаруй гэр оронгүй гудамны тэнэмэл хүн дунд нилээдгүй олон буюу 60 нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байсан нь биднийг их гайхширууллаа. Хүний хэрэгцээ хязгааргүй. Тиймээс үүнийг уншиж байгаа хэн бүхэн өөрийн нүдээр тэднийд нэг очоод үзээсэй. Тэр хүүхдүүдэд багахан ч гэсэн сэтгэлийн дэм өгөөсэй гэж хүсч байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай! Үнэхээр их зүйлийг ухааруулсан, бодогдуулсан гайхалтай сайхан өдөр байлаа. Цааш цаашдаа УБ хотод ажиллаж, амьдарч байгаа залуучууд бид Г.Загдаа ахтайгаа олон олон зүйл дээр хамтран ажиллах болно! Хонгорчууд бид хамтдаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..