Улаанбаатар хот дахь Баянхонгор айимгийн залуучуудын холбооны Хоёрдугаар их хурал амжилттай болж өндөрлөлөө.
2015-11-13 УБ ХОТ ДАХ БАЯНХОНГОР АЙМАГ
Алтаншагай Ган-Эрдэнэ 245

Улаанбаатар хот дахь Баянхонгор айимгийн залуучуудын холбооны Хоёрдугаар их хурал амжилттай болж өндөрлөлөө.

        Улаанбаатар хот дахь Баянхонгор айимгийн залуучуудын холбооны Хоёрдугаар их хурал 2015-11-13 ны өдөр 19:30 цагаас МЗХ-ны №209 тоот өрөөнд хуралдлаа. Уг хуралдаанд Баянхонгор аймгийн уугуул Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа 30 гаруй залуус оролцож аймаг, сум нутаг орныхоо хөгжлийн талаар ярилцсан ба Улаанбаатар хотод амьдарч буй залуучуудын дунд яаралтай зохион байгууллах хэрэгцээтэй байгаа ажил, арга хэмжээний талаар ярилцсан юм. Уг хуралдаанаас гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж хамтран ажиллаж байна. Удирдах зөвлөлийн Анхдугаар их хурлаар байгууллагын дотоод бүтэц бүрэлдэхүүний загварыг баталгаажуулсан ба Үүнд: "Удирдах зөвлөл нь нийт 9-н гишүүнээс бүрдэж, Гүйцэтгэх зөвлөл нь нийт сум сумаа төлөөллөн ажиллах 20 гишүүнээс бүрдэнэ" гэж заасны дагуу одоогийн байдлаар 12 сумын төлөөллийг сонгоод байгаа юм. Хуралдаанд ирсэн залуус нь 17- 43 хүртэлх насныхан байсан юм. Хуралдаанд оролцож буй нийт залуусын ихэнх нь "Баянхонгор аймгийн залуучууд хоорондоо нэгдэж чаддаггүй, нэгдсэн ч хэсэг идэвхитэй ганц хоёр арга хэмжээ зохион байгуулж аваад алга болдог, эсвэл аль нэгэн нам эвслийг даган ажиллаад үндсэн үзэл баримтлалаасаа ухардаг. иймд Залуучуудын холбоо гэдэг тогтвор суурьшилтай, нээлттэй, үйл ажиллагаа нь үндсэн чиг баримжаатай нэгдсэн нэг зорилготой, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа залуучууд нь хоорондоо эвтэй, бие биенийгээ танидаг байх нь юу юунаас илүү чухал багаа юм" хэмээн дуу нэг хэлж байсан юм. Тиймээ бид өнөөдөр нэг л зорилгой нэг л дэлхийн бөмбөрцгөн дээр нэг үндэстэн улс хэмээн амьдарч байж бие биенээ эсэргүүцэн нэгдэж чадахгүй байгаа нь нутаг орны маань хөгжлийг хойш нь татаад байгаа юм. Монголчууд бид дан ялангуяа Хонгор нутгийхан бид атгасан гар шиг нэгдмэл байх нь өнөөдөөр юунаас ч илүү чухал байна. 
"Дуугарвал дуу нэг 
Дугтарвал хүч нэг" нэгдмэл болж ажиллахын төлөө Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн Залуучууд бид нэгдэж байна. Та ч бас нэгдээрэй.
Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн залуучууд

Сэтгэгдэл ачааллаж байна ..